Удаан хүлээс
эн монгол Наадам хурдан гэгчээр болоод өнгөрлөө. Бүтэн жилийн хөдөлмөрөө сайнтай муутай дүгнүүлсэн манай уяачид нутаг нутгийн зүг жолоо залаад удаагүй байна.
Наадмын ерөнхий дүнг харахад морьдын уралдаан будилиан багатай сайхан нааджээ. Олон бүс нутгуудаар гантай хур бороо багатай байсан учраас нийт морьдын тарга тэвээрэг өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй муу байсан гэнэ. Энэхүү хүчин зүйл нөлөөлсөн үү? Өмнөх жилүүдийг бодвол харьцангуй цөөн тооны морьд уралдсан байна. Түүнээс 17 уралдааны морь үхэж 50 гаруй морьд эмнэлэгийн тусламж авсан байна. Нийт уралдсан морьдын 1 гаран хувь нь үхэж, 4 гаран хувь нь эмнэлэгийн тусламжинд хамрагдаж. Дээрх тоо баримт бага тоо биш.
Баттай бус сурвалжаас авсан мэдээгээр улсын наадмын уралдаануудад нийт 28 хүүхэд мориноос унаж хөнгөн болон хүнд гэмтэл авсан байна. Хөдөө орон нутгийн олон тооны наадмуудад хичнээн хүүхэд унасныг тогтоох боломгүй юм. Өмнөговь аймгийн соёолонгийн уралдаанд олон хүүхэд мориноос унасан зарим нь хүндэвтэр байгаа сураг байсан.
Зөвхөн дээрх цөөхөн жишээнүүдийг харахад миний Монгол наадам хир эрсдэл дагуулж байна бэ? Уралдаж буй морьд болоод хүүхдүүдийн эрүүл мэнд хир өнөөдөр хамгаалагдаж чадаж байна?
Нэр хүнд алдар нэр хөөсөн, амар аргаар баяжих санаа бүхий зарим хүмүүс хурдан морьдод эмнэлэг хяналтын байгууллагаар баталгаажаагүй эм бэлдмэл уралдааны морьдод мөн хэрэглэх болсон нь сүүлийн жилүүдэд их ажиглагдаж байна. Үүний уршгаар олон сайхан хурдан буян хорвоогийн мөнх бусыг үзүүлэх болов. Баяр наадамд ирсэн болгон баяр хөөртэй буцвал тэр наадам сайхан болсоны шинж. Тийм сайхан наадахын тулд бид юу хийх ёстой бэ?
Жил бүрийн долоон сарын 14 ны өдөр уламжлал ёсоор болдог Фарисын гранд при морин уралдаан өнөөдөр Фарисаас холгүй орших Лонгшампын морин тойруулганд боллоо. Нэгдүгээр зэрэглэлийн энэхүү уралдаан нь анх 1863 онд зохиогдсон ба зүлгэн дээрх баруун гар талын эргэлт бүхий 2.400 метр уралдааны замтай. 3 нас бүхий азарган үрээ болон байдаснуудад нээлттэй. Энэ оны байдлаар нийт шагналын сан нь 600.000 евро, түрүүлсэн моринд 330 гаран мянган евро оногдож байна.
Гадаадын морьдыг уралдахыг зөвшөөрсөн анхны франц уралдаан ба эхний түрүүг нь Англи үрээ Дэ Рэнжер 1863 онд авж байжээ. 1920 он хүртэл хамгийн их шагналын сантай том уралдаан нь байлаа. Унших »
Нийт Морьтон блогчидын блогчид та бүхэндээ Ардын Хувьсгалын 88 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 803 жилийн ойн баяр мэндийг хүргье!
Та бүхэндээ түрүү айраг олонтой түмэн олонтойгоо цэнгэлдэн сайхан наадахыг хүсэн ерөөе! Монгол наадамын цуурай тив алгасан сонсогдох энэ мөчид сүүлийн үеийн мэдээнүүүдийг чадан ядан уламжилж байна.
Өргөө хотлоороо сайхан наадаарай!
Улсын их баяр наадам, Их Монгол улс байгуулсны 803 жилийн ой, Ардын хувьсгалын 88 жилийн ойн хязаалан насны морьдын уралдаан өнөөдөр Хүй долоон худагт болж буй билээ. Хязаалан насны морьд 30-аадхан минутын өмнө барианд орж ирлээ. Уг насанд нийт 275 хязаалан уралдсан бөгөөд Завхан аймгийн Тэлмэн сумын уяач Э.Ганбатын өсгий цагаан хээр түрүүлж, Монгол Улсын шадар сайд, УИХ-ын гишүүн М.Энхболдын хээр үрээ аман хүзүүджээ. Айргийн тавд Ховд аймгийн уяач Б.Мөнхтөрийн борлог үрээ, Говь-Алтай аймгийн Монгол Улсын манлай уяач Д.Цэрэнжигмэдийн зээрд үрээ , Төв аймгийн Баянцогт сумын иргэн Монгол Улсын манлай уяач С.Ганхуягийн ногоон үрээ тус тус багтаж унасан хүүхэд уяасан эзнээ баярлуулаад байна.
Б.Саруул
www.sonin.mn
Их Монгол улс байгуулсны 803 жилийн ой, Ардын хувьсгалын 88 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаан үргэлжилж байна.13.40 цагаас барианы зүг гарсан 220 шүдлэн 15.50 минутын орчим барианд орлоо.Ингэхэд Өмнөговь аймгийн Баяндалай сумын уяач Р.Бадрахын сартай хонгор үрээ түрүүлж, төрийн наадмын алтан жолоо өргүүллээ. Харин Баянхонгор аймгийн Баянцагаан сумын уяач Д.Баяраагийн үрээ, Түлш эрчим хүчний дэд сайд Т.Энхтайваны бор үрээ, Завхан аймгийн уяач Т.Галбадрахын шүдлэн, Дорнод аймгийн “Чандмань” ХХК-ийн уяач Ж.Энхболдын хүрэн халзан үрээ тус тус айргийн тавд багтсан байна.
Б.Саруул
www.sonin.mn
Их насны морьдын уралдаанд З.Баатархүүгийн хээр морь түрүүллээ
Хүй долоон худагт их насны морьдын уралдаан болж, Ховд аймгийн Цэцэг сумын харьяат алдарт уяач З.Баатархүүгийн хээр морь түрүүлж, наадамчин олныг баясгалаа. Энэ жилийн наадмын их сунгаанд түрүүлсэн егүзэр хээр аман хүзүүдлээ. Энэхүү хурдан хүлэг Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат “Сонор” трейд компанийн захирал Б.Энхболдынх бөгөөд Монгол Улсын тод манлай уяач Ц.Дуламсүрэн уяа сойлгийг нь тааруулжээ.
Гуравт Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Г.Бат-Эрдэнийн зээрд морь орсон бол дөрөвт “Улаанбаатар Урьхан санаа” ХК-ийн уяач Б.Чинбатын зээрд, айргийн тавд Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын уяач П.Сэргэлэнгийн зээрд морь орсон байна.
Их насны морьдын уралдаанд 320 гаруй хурдан хүлэг шандсаа сорьсон юм.
www.news.mn
Шарга азарга улсад зургаа дахь удаагаа түрүүлж, олны нүдэнд баярын нулимс хурууллаа

Хүй долоон худагт дөнгөж сая азарганы уралдаан болж дууслаа. Азарганы уралдаанд МУ-ын тод манлай уяач Э.Эрдэнэчулууны уясан Мон-Уран компанийн захирал Наранхүүгийн шарга азарга дахин түрүүллээ. Улсынхаа наадамд зургаа дахь удаагаа торгон жолоогоо өргүүлж буй энэ цагийн хурдан ажнайг барианы зурхайд орж ирэхэд морио дээдэлдэг Монгол хүн бүрийн сэтгэл эрхгүй хөдөлж, нүдэнд нь баярын нулимс хурлаа.
Ийнхүү Их Монгол Улс байгуулагдсаны 803 жилийн ойн баяр наадамд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харъяат Монгол улсын тод манлай уяач Э.Эрдэнэчулууны уясан Дундговь аймгийн Эрдэнэцагаан сумын харъяат Мон-Уран компанийн захирал Наранхүүгийн шарга азарга түрүү магнай боллоо. Энэ шарга азарга шүдлэн насандаа улсад анх түрүүлж байсан билээ.
Төв аймгийн сэргэлэн сумын харъяат Монгол Улсын тод манлай уяач Ц.Хэнмэдэхийн хавчиг халзан азарга аман хүзүүнд орж ирсэн.
Төв аймгийн Архуст сумын харъяат Махбалын халтар азарга айргийн гуравт давхилаа.
Айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул АПУ компанийн уяач П.Батсайханы гуулин зээрд орлоо.
Айргийн тавд Төв аймгийн Лүн сумын уугуул Баасанбазарын сувдан зээрд азарга давхилаа.
www.gogo.mn
. . Улсын наадам хаяанд иржээ. Морьдоо сойж байгаа уяачид, хурдан морины хүүхэд бүр энэ жилийн наадмын түрүү магнай, айргийн тавд давхиж ирэхийг мөрөөдөн, уяа сойлгоо чамбайхан базааж байгаа нь лавтай. Ардын хувьсгалын 88 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Төв комиссын Хурдан морины салбар хорооны нарийн бичгийн дарга Д.Самданжамцтай уулзаж тус хорооны бэлтгэл ажил ямар шатандаа явж байгаа болон энэ жил уралдан хурдан морьдын өнгө зүс ямар байгаа талаар сонирхож ярилцлаа

Жереми Носедагын уяаг нь тааруулж, Том Куиллигийн унасан Флийтын Спирит өнөөдөр Английн Ньюмаркетын морин тойруулганд болсон Долоон сарын Цомд магнайллаа. Долоон сарын Цом нь нэгдүгээр зэргийн статустай анх 1876 онд зохиогдсон ба Английн шилдэг ойрын зайн уралдаануудын нэг нь юм.

Сии Дэ Старс Корал Эклипст магнайллаа
Их Бритианы шилдэг саадгүй уралдаануудын нэг Корал Эклипс Стэкс уралдаан өнөөдөр уламжлал ёсоор Сандаун раркын морин тойруулганд боллоо. Энэхүү 1дүгээр зэргийн морин уралдаан нь анх 1886 онд зохиогдсон ба зүлгэн дээр уралддаг баруун гар талын эргэлттэй 2км 18метр урт уралдааны зам бүхий юм. Нийт шагналын сан нь хагас сая фунт стерлинг ба түрүүлсэн моринд 283.850 фунт стерлинг 2009 оны байдлаар оногдож байна.

